“УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар , Цагдаагийн газар хамтран 2022 оны 06 дугаар сараас эхлэн Хэрлэн сумын Ялалт гүүрнээс Модон гүүр хүртэл Хэрлэн гол дагуу 15 кмт завь, мотоцикл болон явганаар хөдөлгөөнт эргүүлийг хийж иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэн ажиллаж байна.
Эргүүлийн хугацаанд харгалзах хүнгүй 17 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өглөө. Голын усны түвшин эрэг дагуу 2 метр орчим байгаа тул иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй голын эрэг дагуу тоглуулахгүй байхад анхаарна уу.
scroll to top