





Арга хэмжээнийн хүрээнд иргэд, олон нийтэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь зэргийг хэрэглэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлийг хүргэж, усанд живсэн хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэх болон зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь зэргээр явж байгаад осолдсон тохиолдолд хэрхэн амьд гарах талаар үзүүлэх, дадлага сургуулийг зохион байгууллаа.