“ШИЛДЭГ БҮЛЭГ” шалгаруулах аврах ажиллагааны мэргэжлийн тэмцээн боллоо

Эрэн хайх, аврах ангийн бие бүрэлдэхүүний гамшиг ослын голомтод багаар ажиллах мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагааг сайжруулах аврагч нарын тусгай зориулалтын аврах ажиллааганы багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжтэй ажиллах чадвар, чадамжийг дээшлүүлэх, бие бялдар, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлийн түвшинг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг бүлэг” шалгаруулах аврах ажиллагааны мэргэжлийн тэмцээн зохион байгуулагдлаа.

smart

Уг тэмцээн нь -Аврах хавтан бэлэн байдалд оруулах, -Тусгай зориулалтын аврах ажиллагааны хийн дэр.Lukas, Hosmatro маркийн багаж хэрэгслийг ашиглан аврах ажиллагаа явуулах, -Аврах олс ашиглан аврагчийн 10 төрлийн уяа зангилааг хийх, -Өндрийн цамхагт авиралт буулт хийх, -Гурван тулгуурт багана ашиглаж өндрөөс аврах ажиллагаа явуулах гэсэн дарааллаар 5 цэг дээр үүрэг гүйцэтгэснээс “Шилдэг бүлэг”-ээр ахлах дэслэгч Т.Дэлгэрээр ахлуулсан 4 дүгээр бүлгийн алба хаагчид “Шилдэг ахлагч”-аар ахлах ахлагч М.Сүхбаатар нар тодорлоо.

scroll to top