

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”, Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, эрх, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, Эх орноороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах, эх байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах ухамсартай эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Багахангай болон Баянгол дүүргийн их дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “БИДНИЙ БАХАРХАЛ – 2022” төслийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 11-р сарын 18-ны өдөр Багахангай дүүргийн соёлын ордон, 2022 оны 11-р сарын 21-ний өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж, уг арга хэмжээнд Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбар, дуу хөгжмийн Тэнгэр хамтлаг оролцлоо.