Онцгой байдлын байгууллагын шилдэг алба хаагчид тодорлоо

IMG_9777.jpg
Онцгой байдлын байгууллага 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгуулж дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуй нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг алба хаагчдыг шалгаруулж шагнал гардууллаа.
Үндэсний аврах бригадын алба хаагчдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Санхүү, үйлчилгээний албаны нярав Б.Одчимэг, “Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Б.Баярсайхан, Дэслэгч цолоор Хөгжмийн салбарын бүлгийн дарга Ч.Батзаяа, Эрэлч нохойн сургалтын албаны нохой сургагч Б.Баярдаваа нар шагнуулаа.

scroll to top