2023 оны сургуулийн жилийн нээлт боллоо Үндэсний аврах бригадын 2023 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр оролцож Онцгой байдлын байгууллагын 2023 оны зорилт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж алба хаагчдад сурлагын амжилт хүслээ. Мөн Бригадын захирагч, хурандаа Д.Намсрай алба хаагчдад цэргийн алба хаагчийн сахилга, ёс зүй, хууль эрх зүйн мэдлэг чадвараа сайжруулж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. Сургуулийн жилийн нээлтийн үеэр офицер бүрэлдэхүүнд Бэхи цолтон НҮТТБ-ын тэргүүн Г.Болдбаатар “Монголын нууц товчоо” сэдвээр хичээл орлоо.