Офицеруудын заах арга зүйн сургалт амжилттай явагдаж дууслаа Үндэсний аврах бригадын захирагчийн орлогч, штабын даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр баталсан удирдамжийн дагуу офицер бүрэлдэхүүний заах арга зүйн сургалт амжилттай болж өндөрлөлөө. Төрийн удирдлагын докторант, хүний хөгжил судлаач, ментор М.Мөнхжаргал “Төрийн алба хаагчийн манлайлах ур чадвар” , Удирдлагын академийн аюулгүй байдлын удирдлага, стратегийн профессорын багийн профессор, доктор, дэд профессор, хурандаа Г.Лхагвамаа “Ес зүй ба төрийн алба хаагчийн ёс зүйн онцлог” сэдвээр тус тус лекц хичээл орлоо. Мөн хөтөлбөрийн дагуу офицер бүрэлдэхүүний дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.