Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээлэл хийлээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Аюулгүй байдлын эрх зүйн ахлах шинжээч, профессор, дэд Хурандаа Г.Базарваань нийт бие бүрэлдэхүүнд Төрийн албаны нууц, Байгууллагын нууц, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийлээ. Мэдээллийг Үндэсний аврах бригадын соёлын төвийн Урлаг танхимд хийсэн бөгөөд бүх алба хаагчид хамрагдлаа.