Сэтгэлийн дэмжлэг үзүүлээ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн гал сөнөөгч-амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Г.Тэмүүл маань хүндээр өвдөж эмчилгээ хийлгэж байгаа билээ. Мөрдэс нэгт эрхэм ахлах ахлагч Г.Тэмүүлдээ Үндэсний аврах бригадын ахлагчийн зөвлөлөөс сэтгэлийн дэмжлэг хүргэлээ. Хурдан эдгээд бахархалт албандаа ихийг хийж бүтээгээрэй! Онцгой байдлын байгууллагын мөрдэс нэгт алба хаагчдаа сэтгэлийн дэмжлэгт нэгдэхийг Үндэсний аврах бригадын нийт бие бүрэлдэхүүнээс уриалж байна!