СОНГОДОГ ЭГШИГЛЭХ ӨДӨР Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын алба хаагчдын мэргэжлийн ур чадварын нээлттэй шалгалт амжилттай болж өндөрлөлөө. Тус шалгалтанд аврагч-хөгжимчид нарийн бүрээ, угалзан бүрээ, цээл бүрээ, татах бүрээ, бялар, цохивор хөгжим, баргил бүрээ хөгжмөөр сонгодог аязыг эгшиглүүлэхийн сацуу ахлах ахлагч Ц.Ариунгоо дуурийн дуугаар мэргэжлийн ур чадвараа шалгуулсан. Шалгалтын концертместрээр хөгжмийн бүлгийн дарга, дэслэгч Ч.Батзаяа оролцсон бөгөөд Үндэсний аврах бригадын бие бүрэлдэхүүн шимтэн сонслоо.
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой өнөөдөр тохиож байна.