Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Үндэсний аврах бригадын нийт бие бүрэлдэхүүн Монгол түмний уламжлалт их баяр цагаан сарын золголтыг хийлээ. Уламжлалт золголтоор бригадын удирдлагууд, ахмадууд болон ахмад дайчид оролцов. Энэ жил аврагчдын минь хийморь, сүр сүлд үргэлж дээшээ, ажлын их амжилттай байхыг бригадын удирдлагуудын зүгээс хүсэн ерөөлөө.
Монгол түмний өв уламжлал, ёс заншлаа дээдлэн нэгдсэн золголт хийлээ
