Хүйтний улиралд усны гүнд шумбалтын дадлага сургуулилт хийлээ Үндэсний аврах бригадын захирагчийн 2023 оны А/41 дүгээр тушаалаар “Хүйтний улиралд усны гүнд шумбалтын дадлага” сургалт бэлтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн хиймэл нууранд 03 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал амжилттай зохион байгууллаа. Тус дадлага сургалтаар Эрэн хайх, аврах салбарын 34 алба хаагч хамрагдсан бөгөөд 9-10 метрийн гүнд өдрийн болон шөнийн 42 удаагийн шумбалтийг хийж гүйцэтгэжээ. Хүйтний болон дулааны аль ч улиралд бид АВАРНА, СЭРГИЙЛНЭ, ХАМГААЛНА.