“Бидний бахархал” арга хэмжээ зохион байгуулав

315536986_2188537518010128_7283203652488205387_n-1.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Бидний бахархал” төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб хариуцагч, дэмжигч байгууллагуудтай хамтран орон даяар 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл өрнүүлж байгаа билээ.
Уг төслийн зорилго нь хүүхэд, залуучуудад эх орноороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах, эх байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах ухамсартай, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгосон эх оронч иргэнийг төлөвшүүлэх явдал аж.
Төслийн хүрээнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Зэвсэгт хүчний 013, Хилийн цэргийн 0164, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Онцгой бадйлын ерөнхий газрын дэргэдэх Үндэсний аврах бригадын байрлалд ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг хүлээн авч арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа болон аврах ажиллагааны тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник, багажтай танилцахын сацуу бригадын эмч-сэтгэл зүйч, ахмад Ч.Нандинцэцэг “Бидний бахархал” сэдвээр , мэргэжилтэн, ахлах дэслэгч З.Гүррагчаа БНТУ-ын Хатай мужид Эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн талаар илтгэл тавьж ирээдүй болсон хүүхэд, залуучуудад эх орноо хайрлах, бахархах сэтгэгдлийг төрүүлснээр онцлог болсон. Арга хэмжээний төгсгөлд хөгжмийн салбар дэлхийд алдартай сонгодог аялгуугаар ирсэн зочдын сонорыг мялаасан.
Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатар болон хурлын төлөөлөгчид, мөн дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Нямгэрэл нар ирж оролцлоо.
scroll to top