Төрийн дээд “Алтан гадас одон”-оор энгэрээ мялаалаа

338013860_925229845276565_3723020325207347405_n.jpg
Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг нь Олон улсын таеквондогийн спортоор 1995 оноос хойш хичээллэж эхэлсэн байна. Энэ хугацаанд чамгүй амжилтыг гаргаж эх орныхоо төрийн дууллыг тив, дэлхийд хэдийнээ эгшиглүүлээд амжжээ. Түүний бахархам амжилтаас дурдвал: Монгол Улсын аваргын алтан медалийг 22 удаа, Ази тивийн аваргын 1 алт, 7 мөнгө, 3 хүрэл медаль, Дэлхийн аваргын 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн эзэн болсон байна. Үнэнхүү амжилтыг нь үнэлж Монгол улсын ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнажээ.
Үндэсний аврах бригад төдийгүй Онцгой байдлын байгууллагын бахархалт эмэгтэйчүүдийн нэг яахын аргагүй Олон улсын хэмжээний мастер Ц.Дэлгэрцэцэг билээ.

scroll to top