Аврах ажиллагааны тусгай техник /АСА-20/, багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага, сургалт боллоо Үндэсний аврах бригадын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 сарын 27-ны А/53 дугаар тушаалаар Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах зорилгоор Аврах ажиллагааны тусгай техник /АСА-20/, багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага, сургалт бэлтгэлийг 2023 оны 03 дугаар сарын 29- ний өдөр Үндэсний аврах бригадын Тахилт дахь Сургуулийн хотхонд зохион байгууллаа. Уг сургалтаар өндөр барилгаас аврах олсоор канал татаж нэрвэгдэгч буулгах, авто тээврийн хэрэгслийн ослын үед аврах ажиллагааг зохион байгуулах, нурсан барилга болон нүх, хонгилоос нэрвэгдэгч гаргах ажиллагааг зохион байгуулах, ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдлыг шалгах зэрэг дадлагуудыг хийж гүйцэтгэлээ. Сургалт дадлагад 4 нэгж техник 35 алба хаагч оролцож дадлага, чадвараа дээшлүүллээ.