Буцалтгүй нэрвэгдэгчидтэй ажиллах үеийн сэтгэл зүйн бэлтгэл, дадлага сургалт зохион байгууллаа

viber_image_2023-03-30_15-28-35-367.jpg
Үндэсний аврах бригадын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/48 дугаар тушаалын дагуу 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх, анагаах ухааны шинжилгээний газарт “Буцалтгүй нэрвэгдэгчидтэй ажиллах үеийн сэтгэл  зүйн бэлтгэл” сэдэвт 1 өдрийн /4 цагийн/ дадлага, сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад бригадын алба, салбар, тусгай бүлгүүдэд шинээр томилогдсон болон буцалтгүй нэрвэгдэгчидтэй ажиллаж байгаагүй офицер, ахлагч нар нийт 40 алба хаагч хамрагдан буцалтгүй нэрвэгдэгчид /цогцос/-тэй ажиллах үеийн сэтгэл зүйн бэлтгэлжилтийг ханган ажиллалаа.
Сургалтыг  Үндэсний аврах бригадын Эмнэлгийн албаны эмч-сэтгэл зүйч болон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх, анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч нар, удирдан зохион байгуулсан байна.
scroll to top