Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр шагнагдлаа

viber_image_2023-04-07_15-50-12-454.jpg
Соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөсөн Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын дарга, ахмад Д.Есүнхэй, аврагч-хөгжимчин, ахлах ахлагч Б.Хонгорзул, Д.Ариунболд нар Соёлын яамны сайдын тушаалаар Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.
Ахмад Д.Есүнхэй нь 2006 оноос хойш соёл урлагийн салбарт 17 дахь жилдээ зүтгэж байгаа бөгөөд 2018 оноос Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын дарга, ерөнхий удирдаачаар, ахлах ахлагч Б.Хонгорзул нь 1996 оноос хойш 27 дахь жилдээ, ахлах ахлагч Д.Ариунболд нь 1999 оноос хойш 24 дахь жилдээ цэргийн үлээвэр хөгжимд цохивор болон нарийн бүрээч хөгжимчнөөр одоог хүртэл ажиллаж байгаа билээ. Үүрэг гүйцэтгэсэн томоохон тоглолтуудаас дурдвал: Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон улсын төлөөлөгч нарыг угтах, үдэх болон Төрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаануудад тасралтгүй оролцсон.
Монгол Улсын Шадар сайдыг хүлээн авах хүндэтгэлийн үйл ажиллагаа, Монгол Улсын төрийн далбааны өдөр /2011-2019 он хүртэл/, Төрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа /ёслолын жагсаал/, Онцгой байдлын албаны үе үеийн чуулга уулзалт, алба сурталчлах өдөрлөг, орон нутаг, нийслэл, дүүргийн команд  штабын болон иж бүрэн сургуулийн нээлт, хаалтын ажиллагаа зэрэг хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд урлаг соёлоор үйлчилсэн байна.
scroll to top