Монгол генералын өдөр

608a060313e4c.png

Монгол Улсад 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд “Генерал” хэмээх цэргийн дээд цол олгож байсан бөгөөд өдгөө Батлан хамгаалах салбар, Хил хамгаалах, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад генерал цол олгодог хуультай болсон.
Энэхүү түүхэн өдрийг 2004 оноос хойш “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирснээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд жил бүр ээлжлэн цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг бахархалт уламжлал тогтсон бөгөөд алтан мөрдэст генералуудаараа бахархах, тэдний гавьяа зүтгэл, дайчин уламжлалыг нь хойч үеийнхэнд өвлүүлэх, Монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх өндөр ач холбогдолтой юм.

Эрхэм та бүгдэдээ Монгол Генералын өдрийн мэндийг хүргэе!

scroll to top