Ажил мэргэжлийн аварга шалгаруулах 3 төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа

IMG_4582-1-rotated.jpg

Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагчдын дунд гамшгийн голомтод ажиллах, аврах ажиллагааны ур чадварыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн аварга шалгаруулах зорилгоор 3 төрөлт тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнийг Үндэсний аврах бригадын ахлагч, тэргүүн ахлагч Ж.Баяртогтох, ахлах дэслэгч З.Гүррагчаа, Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Д.Батзориг, мөн салбарын ахлагч, сургагч ахлагч П.Дэлгэрсайхан нар шүүн явуулж:
-Өндрөөс аврах ажиллагаа
-Нурангид эрэн хайх, аврах ажиллагаа
-Бүлгийн саадтай 1000м-ийн гүйлт гэсэн төрлүүдээр 4 бүлэг нийт 28 алба хаагч хоорондоо өрсөлдөж нийт хугацаагаар дэслэгч
Б.Алтан-Эрдэнэ даргатай 1 дүгээр бүлэг тэргүүллээ.

scroll to top