Хурандаа генерал С.Равдан мэндэлсний түүхт 116 жилийн ой тохиолоо

IMG_5706.jpg

Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний түүхт ой жил бүрийн 05 дугаар сарын 21-ны өдөр тохиодог билээ. Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсэн өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг үр хүүхэд, төрөл төрөгсөд нь жил бүр уламжлал болгон зохион байгуулахын зэрэгцээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албандаа амжилт гаргасан 1 алба хаагчийн С.Равдангийн нэрэмжит шагналаар шагнадаг уламжлалтай билээ. Уг уламжлалын дагуу Үндэсний аврах бригадын 1 алба хаагчийг тодруулж шагналаа.

scroll to top