Онцгой байдлын байгууллага Бүгд Найрамдах Франц Улстай хамтран хэрэгжүүлэх Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Франц Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайдын яамны Иргэний аюулгүй байдлын зөвлөх, ахмад Кристоп Бауман Үндэсний аврах бригадын эрэн хайх, аврах багаж, техник хэрэгсэлтэй танилцлаа. Улмаар байгалийн гамшгийн болзошгүй үзэгдэлд бэлэн байх үүднээс эрэн хайх, аврах багаж хэрэгслүүрийн хангалтыг сайжруулах талаар харилцан санал солилцлоо.
Төслийн бэлтгэл ажил явагдаж байна
