Цэргийн тангараг өргөлөө

IMG_8289-rotated.jpg

Онцгой байдлын байгууллагын  төрийн тусгай алба хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Тодруулбал Цэргийн хэргийн мэдлэг олгох ЦХМ-23-03 сургалтаа амжилттай дүүргэсэн 37 алба хаагч Төрийн тусгай алба хаагчийн тангараг өргөж Онцгой байдлын албаны офицер, ахлагчийн бүрэлдэхүүнд томилогдлоо.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай алба хаагчдад Монгол төрийнхөө сүлдэнд тангараг өргөж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эгнээнд орж ирж байгаад нь баяр хүргэж ажлын амжилт хүргэлээ.

scroll to top