2023 оны “Спортын аварга”-аа шалгарууллаа

IMG_8533.jpg

Үндэсний аврах бригадын Ахлагчийн зөвлөлөөс 2023 оны спортын олон төрөлтийн “Аварга” шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 3 өдөр үргэлжилсэн ба “Сагсан бөмбөг”, “Волейбол”, “Олс таталт”, “Хөгжөөнт хөл бөмбөг” гэсэн төрлүүдээр ахлагч бүрэлдэхүүний авхаалж самбаа, хурд хүчийг сорьсон юм.

Тус арга хэмжээг нээж Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Б.Мандахгэрэл баг тамирчдад амжилт хүсч баяр хүргэлээ.

scroll to top