2023 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо

IMG_8730.jpg

Үндэсний аврах бригадын 2023 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо.

Хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчид 1 минутын хүндэтгэл үзүүллээ. Мөн тэрбээр “Онцгой байдлын албаны 2023 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Үндэсний аврах бригадын алба хаагчид голлох үүргийг гүйцэтгэсэн. Үндэсний аврах бригад бол Онцгой байдлын албаны үндсэн хүч бөгөөд цаашдаа бодлогын хэмжээнд аврагчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана харин аврагчид та бүхэн авран хамгаалах үүрэг гүйцэтгэх үедээ хөдөлмөрийн аюулгүй байдалдаа анхаарч ажиллахыг уриалж байна.” гэж онцолсон юм.
scroll to top