2024 оны сургуулийн жилийн нээлт боллоо

IMG_9337.jpg

Үндэсний аврах бригадын 2024 оны сургуулийн жилийн нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг нээж Онцгой байдлын байгууллагын 2024 оны хичээл сургалтын зорилгыг танилцуулж үг хэллээ. Мөн Үндэсний аврах бригадын ахлагч, тэргүүн ахлагч, Ж.Баяртогтох; Хөдөлмөр хамгаалал, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч З.Гүррагчаа нар ажлын туршлага болон албанд ажиллах хүндтэй үүргийн талаар ярьж сонирхуулсан бол урилгаар Боловсролын мэдээллийн технологийн төвийн Сургалтын удирдлагын систем хариуцсан мэргэжилтэн Б.Энхзаяа “Сургалтад мэдээллийн технологийг үр дүнтэй хэрэглэх арга зүй” сэдвээр сургуулийн жилийн анхны хичээлийг орлоо.

2024 оны сургуулийн жилд Үндэсний аврах бригадын бие бүрэлдэхүүний сургалтын орчинг сайжруулах, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх зорилт тавьж ажиллахаар төлөвлөөд байна.

scroll to top